Тусламж
Түгээмэл асуултууд
Захиалга, үйлчилгээ болон тав тухтай байдлын талаарх түгээмэл асуултуудын хариулт.
Өрөөнд орох, гарах цаг хэдэн цагт вэ?+
Өрөөнд 14:00 цагаас орох ба гарах цаг нь 12:00 хүртэл. Урьдчилан мэдэгдсэн тохиолдолд эрт орох болон орой гарах боломжтой.
Өглөөний цай багц үнэд багтсан уу?+
Тийм, бүх багцад өглөөний цай багтсан. Захиалгын нөхцөлөө шалгаж баталгаажуулна уу.
Машины зогсоол байдаг уу?+
Зочид буудал зочдодоо зориулсан хамгаалалттай зогсоолтой. Дэлгэрэнгүйг ресепшнээс лавлана уу.
Онгоцны буудлын тосон авах үйлчилгээ байдаг уу?+
Тийм, урьдчилан захиалгаар онгоцны буудлын тосч авах, хүргэх үйлчилгээ үзүүлдэг.
Захиалгаа цуцлах нөхцөл ямар вэ?+
Ирэхээс 48 цагийн өмнө цуцалбал төлбөргүй. Үүнээс хойш эхний шөнийн төлбөр суутгагдана.
Хурал, арга хэмжээ зохион байгуулах боломжтой юу?+
Тийм, бид Royal, Diamond танхим болон VIP өрөөнүүдтэй. Эвент хуудаснаас дэлгэрэнгүйг үзнэ үү.
Чингис хаан олон улсын нисэх буудлаас танай зочид буудал хэр зайтай вэ?+
Манай зочид буудал нь Чингис хаан олон улсын нисэх буудлаас ойролцоогоор 60 минутын зайд байрладаг бөгөөд замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалан хугацаа өөрчлөгдөж болно.
Ачаа тээшээ хадгалуулах боломжтой юу?+
Тийм, бид таны ачаа тээшийг өрөөнд орохын өмнө (check-in) болон гарсны дараа (check-out) түр хадгалж өгөх боломжтой.
